Шууд Chart

Италид үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаарх бүх нийтийн санал хураалт болно

2016-09-28 09:42:11

Италид үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаарх бүх нийтийн санал хураалтыг ирэх 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Ийм шийдвэрийг сайд нарын зөвлөлийн хуралдаанаас гаргасан байна. Италийн  Ерөнхий сайд  Маттео Ренци бүх нийтийн санал хураалтад үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж саналаа  өгөхийг уриалсан компанийг Флоренцид нээх юм байна. Үндсэн хуулийн шинэтгэлийг Ерөнхий сайдын тэргүүлдэг  нам санаачлан  ийнхүү ард нийтээр  хэлэлцүүлэх  гэж байгаа аж. Гэвч сөрөг хүчнийхэн энэ шинэтгэлийг эрс эсэргүүцэж байгаа юм. Учир нь сенатийн танхимын  эрх үүргийг цөөрүүлэхээр төлөвлөж  байгаатай холбоотой юм. Сөрөг хүчнийхэн эрх мэдэл муутай сенатийн танхимтай болчихвол ардчилал сөнөж байгаа нь тэр гэж үзэж  байна.

Италийн Ерөнхий сайд асан Д.Алема мөн үндсэн хуулийн шинэтгэлээр бүс нутгуудын бүрэн эрх болон автономит  эрх  байхгүй болно гэдгийг анхааруулж байна. Түүнчлэн төр засгийн эрх мэдэл хэт төвлөрөх болно гэж сануулж байна. Мөн  сөрөг хүчнийхэн  Ерөнхий сайд улс төрийн намуудтай зөвшилцөлгүйгээр  бүх нийтийн санал хураалтын тов зарласныг эсэргүүцэж байна. Засгийн  газраас санаачилсан  үндсэн хуулийн шинэтгэлийн төслийг парламентаар хоёр жилийн туршид  хэлэлцүүлсэн юм. Эхний удаад 2014 оны наймдугаар сард  өргөн барьж хэлэлцүүлсэн ч дэмжлэг авч чадаагүй. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд эцэслэн баталсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италид үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаарх бүх нийтийн санал хураалт болно   
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй