Японы парламентын хоёр танхимын гишүүд Умард Солонгос улс цөмийн тав дахь удаагийн туршилт хийснийг буруушаасан тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа. Энэ тогтоолуудад мөн Японы Засгийн газарт хандсан Пхеньяний эсрэг дарамт шахалтаа нэмэгдүүлэх уриалга ч багтсан байгаа аж.
Парламентын доод танхимын тогтоолд Умард Солонгост хандаж олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийг цөмийн байгууламжууддаа оруулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн алхам хийхийг шаардсан байлаа.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ тогтоолуудыг баталсны дараа хэлсэн үгэндээ Умардын сүүлийн туршилт нь шинээр хариу барихаар аюулын шинэ түвшинд очоод байгааг илэрхийлж байна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тэрбээр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхээ амласан юм.
| БНАСАУ цөмийн туршилт хийснийг буруушаасан тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа | ||
| Үзсэн: 503 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.