Монголын Туялзуур Сэлэмний Холбооны ээлжит чуулган өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн дөрвөн жилийн тайлан, ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө, бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ. 2009 онд албан ёсоор байгуулагдаж тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн Монголын Туялзуур Сэлэмний Холбоо энэ хугацаанд анхны дасгалжуулагч, тамирчин, шүүгчдээ бэлдэж, дотоодын тэмцээнийг тогтмол зохион байгуулж, олон улсын тэмцээнд алгасалгүй оролцож, тамирчдын тоогоо нэмсээр иржээ.
Хурлын үеэр ирэх дөрвөн жилийн хугацаанд холбоог удирдах бүрэлдэхүүнийг сонголоо. МТСХ-ны Ерөнхийлөгчөөр Ц.Даваацэрэн (“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий Захирал), дэд Ерөнхийлөгчөөр Б.Алтанхуяг (“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн эдийн засаг, санхүү эрхэлсэн орлогч захирал), М.Отгонбаяр (“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал), Н.Батцэнгэл (“РЦС” ХХК-ийн Гүйцэтгэх захирал), П.Баярмагнай (“Оюу Толгой” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны ахлах менежер) нарыг сонгосон байна. Харин Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр Б.Гантулга (“Анакс Аксис” ХХК-ийн Ерөнхий Захирал), С.Дэмчиг (УИХ-ын Олонхийн бүлгийн ажлын албаны дарга), Г.Алтангэрэл (МЖЛ клубын захирал), Д.Ганбаатар (шигшээ багийн дасгалжуулагч), Б.Баттөмөр (тамирчдын төлөөлөл) нарыг чуулганы нийт төлөөлөгчид сонгожээ. Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Хосбаярыг томилжээ.
Туялзуур сэлэмний холбоо удирдах зөвлөлөө сонголоо | ||
Үзсэн: 1423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.