Судалгааны “Нийлсэн” албаны мэдээгээр хоёр хоногийн өмнө болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Дональд Трамп, Хиллари Клинтон нарын телевизийн эхний мэтгэлцээнийг 84 сая үзсэн нь улс оронд ийм арга хэмжээ зохион байгуулснаас хойших түүхэнд нэг ёсны дээд амжилт тогтоожээ.
Өмнөх дээд амжилтыг 1980 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Жимми Картер, Рональд Рейган нарын мэтгэлцээний үеэр тогтоосон бөгөөд тэднийг 80.6 сая үзсэн байдаг. Хэдийгээр Клинтон, Трамп хоёрын мэтгэлцээнийг дор хаяж 100 сая хүн үзнэ гэж тооцоолж байсан ч 84 сая хүн үзсэн нь тооцоолж байснаас доогуур байгаа ч дээд амжилт тогтоосон үзүүлэлт болжээ.
Америкийн засаг захиргааны тэргүүний төлөө өрсөлдөж байгаа хоёр нэр дэвшигч одоо хоёр удаа буюу 10 дугаар сарын 9-нд, 19-нд мэтгэлцэнэ. Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ардчилсан намын Тимоти Кейн, Бүгд найрамдах намын Майкл Пенс нарын мэтгэлцээн ирэх сарын 4-нд болно.
| Хиллари Клинтон, Дональд Трамп нарын мэтгэлцээнийг 84 сая хүн үзжээ | ||
| Үзсэн: 897 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.