Шууд Chart

"Бойнг" компани Марокко улстай хамтран ажиллана

2016-09-28 14:25:51

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч "Бойнг" компани Марокко улстай хамтран ажиллах тухай гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан байна. Хойд Африкийн Вант улс Марокко дэлхийд тэргүүлэгч Бойнгтой хамтрах уг гэрээ улсынх нь эдийн засагт ялангуяа хөрөнгө оруулалтын салбарт өсөлт дагуулна гэсэн хүлээлттэй байна.

"Бойнг" компанийн Ерөнхий захирал Рэймонд Коннер Мароккогийн аж үйлдвэрийн сайдтай хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурж, уг ёслолд Мароккогийн 6-р Ван Мухаммед оролцсон байна. "Бойнг" компанийн мэдээлж байгаагаар гэрээний нөхцөлийн дагуу "Бойнг" Марокко улсыг өөрийн гэсэн нисэх онгоц үйлдвэрлэдэг аж үйлдвэрлэлтэй болох төлөвлөгөөг нь дэмжих, нийлүүлэлт бүрдүүлэх эсвэл өөрийн салбараа тэнд байгуулахад нь хувь нэмрээ оруулахаар тохирсон байна.

Өндөр чанартай боловч хямд ажиллах хүчинтэй Мароккогийн нисэх онгоц үйлдвэрлэлийн салбар сүүлийн 10 жилд хурдтай хөгжиж иржээ. Тус салбар нь жилд тэрбум гаруй америк долларын экспорт хийдэг юм байна. Иймд Мароккогийн Засгийн газар "Бойнг"-той байгуулсан гэрээний үр дүнд нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарын экспорт хоёр дахин өснө гэж тооцоолж байна. Одоо Мароккогийн Засгийн газар "Бойнг"-той байгуулсан гэрээг хэрэгжүүлэх төсөлд 8000 хүнийг ажилд авах аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Бойнг" компани Марокко улстай хамтран ажиллана   
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй