Шууд Chart

Чингэлтэй дүүрэгт шинээр тавигдсан 600 метр замын нээлт боллоо

2016-09-28 14:30:51

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, "Хүчит шонхор" захыг чиглэсэн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор уулзварын гарцыг чөлөөлж, шинээр 600 метр замыг өнөөдөр ашиглалтад авлаа. Ингэснээр энэ чиглэлийн түгжрэл бага зэрэг буурна гэж тооцож байна.  

Урьд нь тус хэсэгт нарийн замтай, зөвхөн баруун гар тийшээ эргэдэг байсан бол уулзварыг чөлөөлж, өргөн болгосноор замын хөдөлгөөн цэгцэрч, түгжрэл багассан байна. Мөн машин хоорондоо шүргэлцэх зэрэг замын осол гарах эрсдэл буурсан гэдгийг замын цагдаа онцоллоо.

Энэхүү замын бүтээн байгуулалтын төсөв нь 200 гаруй сая төгрөг юм. Энэ замаас гадна тус дүүрэгт энэ мэт хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой хэд хэдэн уулзвар, шинэ замуудыг хийж байгаа ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чингэлтэй дүүрэгт шинээр тавигдсан 600 метр замын нээлт боллоо  
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй