Шууд Chart

124 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

2016-09-28 14:38:55

Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл өнөөдөр ашиглалтад орлоо. Тус дүүрэгт сургуулийн өмнөх насны 16 мянган хүүхэд байгаа бөгөөд үүний 60 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн 40 хувь нь гэртээ хүмүүжиж байгаа юм.

Тус цэцэрлэгийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар барьсан байна. Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгт нийтдээ 10 бүлэгт 50 гаруй хүүхэд хүмүүждэг. Өнөөдөр ийнхүү 4 бүлэг нэмж шинээр хичээллэхээр болж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн хувьд цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа учраас цаашид улам сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэж дүүргийн удирдлагууд хэлж байна.

Түүнчлэн тус дүүргээс 2-5 насны хүүхдийг төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж 327 хүүхдийг төрийн бус өмчийн 14 цэцэрлэгт хамруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

124 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа  
Үзсэн: 535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй