Жилийн бүрийн есүгээр сарын 28-ныг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар ЮНЕСКО-гоос шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу энэ жил дэлхий нийтээрээ анх удаа тэмдэглэж байна. Энэ олон улсын өдрийн хүрээнд Монголчууд мэдээлэл авах эрхээ эдэлж чадаж байгаа эсэхийг зарим төрийн бус байгууллагууд судалж, судалгааны үр дүнгээ танилцууллаа.
Төрийн бус байгууллагын хийсэн судалгааны дүнд төрийн байгууллагууд иргэдийн хүссэн мэдээллийг тийм хангалттай өгдөггүй. Мэдээлэх самбараа гаргачихсан ч түүн дээр гаргадаг мэдээлэл нь шинэчлэгдэхгүй уддаг. Зарим нь цахим хуудастай ч түүгээр асуулт асуусан, мэдээлэл хүссэн иргэдтэй холбогддоггүй. Эсвэл ашигладаггүй болох нь тогтоогджээ.
Манай улсад уг нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиа баталсан ч зарим заалтуудад өөрчлөлт оруулах, нэмэлт өөрчлөлт хийх шаардлага үүсээд байгаа юм. Цахим хаягаа ажиллуулдаггүй, самбар дахь мэдээллээ шинэчилдэггүй зэрэг асуудалд тусгайлан томилсон хүн гэж байдаггүй учраас хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч, цаашдаа хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэйг зөвлөжээ.
| Иргэдийн мэдээлэл олж авах эрх зөрчигдөж байна | ||
| Үзсэн: 1537 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.