Шууд Chart

Израйлийн Ерөнхийлөгч асан Шимон Перес 93 насандаа таалал төгслөө

2016-09-28 14:54:11

Израйлийн  Ерөнхийлөгч асан Шимон Перес 93 насандаа таалал төгсчээ. Энэ сарын 13-ны өдөр түүний биеийн байдал муудаж Тель Авив  хотын  ойролцоох Эрүүл мэндийн төвд хүргэгдсэн байна. Түүний тархинд цус харвасан байсан учир хиймэл амьсгалын аппаратад оруулсан байсан юм. Гэвч өчигдрөөс  биеийнх  нь байдал эрс  муудаж, улмаар өнөө өглөө таалал төгсчээ. Шимон Перес нь Израйлийн  төр засгийн  бүх  гол албан тушаалуудыг хашиж байсан юм. Тэрбээр хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол батлан хамгаалахын  сайдын  албыг  хэд хэдэн  удаа хашиж  байсан.  Мөн Сангийн яам, Холбооны  яам, Гадаад хэргийн  болон Дотоодын хэргийн   яамыг  ч тэргүүлж  байсан  юм. Харин 2007-2014 оны хооронд Израйлийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байлаа.

Тэрээр 1994 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан юм. Палестины автономит улсад иргэний төр засагт эрх мэдлийг шилжүүлэн өгөх үйл явцын эхлэлийг тавьсан Осло дахь энхийн яриа хэлэлцээнд ихээхэн үүрэг гүйцэтгэснийг нь үнэлэн түүнд нэр  хүндтэй энэ шагналыг олгож байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израйлийн Ерөнхийлөгч асан Шимон Перес 93 насандаа таалал төгслөө   
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй