Шууд Chart

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 104 дүгээр байрт эрэмбэлэгдэв

2016-09-28 14:59:18

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр эрхлэн гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын” тайлангийнхаа дүнг энэ сард дэлхий даяар танилцуулж байна. Өрсөлдөх чадварын индекс нь тухайн улсын хүрч чадах хөгжлийн түвшинг тодорхойлдог. Мөн эдийн засгийн бүтээмжид нөлөөлөгч хүчин зүйлүүдийн үнэлгээнд үндэслэгддэг юм.

Манай улсын хувьд 2005 оноос энэхүү тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон. Өнгөрсөн оны тайлангаар манай улс авбал зохих 7 онооноос 3.8 авч, судалгаанд хамрагдсан 140 орноос 104 дүгээрт эрэмбэлэгдсэн юм. Харин энэ жил Монгол Улсын өрсөлдөх чадварт ахиц гарсангүй гэдгийг Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам хэллээ.

Дэлхийд өрсөлдөх чадвараараа Сингапур, Швейцари, АНУ, Герман зэрэг улс орон тэргүүлж байна. Цаашид манай улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд өрсөлдөх чадвар сайтай эхний 70 орны нэг болох зорилт дэвшүүлсэн. Тиймээс дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил гэсэн үзүүлэлтийг сайжруулахад нэн тэргүүнд анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд тодотгож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 104 дүгээр байрт эрэмбэлэгдэв  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй