Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн орон нутгийн зарим шүүх байгууллагад ажиллаж байна. Өнөөдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн ажилтай танилцлаа. Тус шүүх нь Сэлэнгэ аймгийн баруун сумд болох Сайхан, Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Сант зэрэг таван сумыг харьяалан хэрэг маргааныг шийдэж байна. Гуравдугаар улирлаар л гэхэд нийтдээ эрүүгийн 42 хэрэг, иргэний 219 хэрэг маргааныг шийджээ. Сүүлийн жилүүдэд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч н.Ган-Од хэлж байна.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүх байгууллагад ирж байгаа дийлэнх хэрэг нь зам тээврийн осол байдаг байна. Тиймээс энэ талын хэрэг зөрчлийг бууруулахаар зорьж байгаа ажээ.
| Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн орон нутагт ажиллаж байна | ||
| Үзсэн: 523 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.