ОПЕК буюу нефть экспортлогч орнуудын байгууллага нефтийн олборлолтын хэмжээгээ бууруулах шийдвэрийг гаргаад байна. Үүнтэй холбоотойгоор Америкийн хөрөнгийн биржийн гол гол индексүүд өсөлттэй гарч эхэлжээ. Тодруулбал, аж үйлдвэрийн Доу Жонс индекс 0.61 хувиар өссөн бол өндөр технологийн компаниудын Наздак индекс 0.24 хувиар өсчээ.
Мөн өргөн хэрэглээний зах зээлийн индекс болох С энд Пи 500 индекс 0.53 хувийн өсөлттэй гарсан байна. ОПЕК-ийн гишүүн орнууд Алжирт болсон албан бус уулзалтаараа ийм шийдвэр гаргасан юм. Энэ дагуу нефтийн олборлолтын хэмжээг өдөрт 32.5 сая баррельд хүргэн бууруулах болжээ. Гэхдээ энэ тохиролцоо ирэх 11 дүгээр сард Вена хотноо болох ОПЕК-ийн гишүүн орнуудын албан уулзалтын дараа хэрэгжиж эхлэх юм байна.
Нефть экспортлогч орнуудын олборлолтын хэмжээг шинээр байгуулах тусгай комисс тодорхойлох аж. Энэ мэдээлэл дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг 4.5-5 хувиар өсөхөд нөлөөлөөд байна. Жишээ нь, брэнт маркийн нефтийн ирэх 11 дүгээр сард нийлүүлэх үнэ 4.6 хувиар өсч 48 доллар 35 центэд хүрчээ. ОПЕК-ийн энэ тохиролцоог зах зээлд олон сайн дохио өгсөн түүхэн шийдвэр байлаа гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна.
| ОПЕК нефтийн олборлолтын хэмжээгээ бууруулах шийдвэр гаргажээ | ||
| Үзсэн: 493 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.