Шууд Chart

Хятадад хөрсний гулгалт үүссэнээс болж 26 хүн сураггүй болсонд тооцогдож байна

2016-09-29 12:00:49

БНХАУ-ын зүүн Чэцянь мужийн Суцунь тосгонд хөрсний гулгалт үүссэнээс болж 26 хүн ор сураггүй болсонд тооцогдож байна. Хөрсний  нуралтад 20 гаруй байшин өртөж, эвдэрч сүйджээ. Аврагчид нийт 15 хүнийг аварсан байна. Байгалийн  энэ гамшиг тус бүс нутагт  "Мэги" хар  салхины  нөлөөгөөр  хүчтэй  аадар бороо орсноос үүдэлтэй юм байна.

Одоо гамшигт өртсөн тосгонд  аврагчид  ажиллаж,  эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Өчигдөр "Мэги" хар салхи Хятадын зүүн нутгаар дайрч өнгөрсөн юм. Байгалийн энэ гамшигт Фуцянь муж илүүтэйгээр  өртсөн  бөгөөд хар салхины хурд цагт 118 км-т хүрсэн байна. Хятадын зүүн нутгийн мужуудын  эрх баригчид аюулын гуравдугаар түвшинг  зарлан  иргэддээ урьдчилан анхааруулга  өгч,  аюултай бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх  арга хэмжээ авчээ. "Мэги" хар салхи үүний  өмнө  Тайванийн  арлаар  шуурсан  юм.

Хар  салхины  уршгаар   гэмтэж  бэртсэн хүний  тоо өнөө өглөөний байдлаар  625 болж нэмэгджээ. Мөн дөрвөн хүн  амь насаа алдсаны зэрэгцээ одоог хүртэл гурван хүн ор сураггүй болсонд тооцогдож байна. Мөн Тайванийн төв мэдээллийн агентлагийн дамжуулж байгаагаар "Мэги" хар салхинаас болж газар тариалангийн салбарт 32 сая америк доллартай тэнцэх хэмжээний хохирол учраад буй юм байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадад хөрсний гулгалт үүссэнээс болж 26 хүн сураггүй болсонд тооцогдож байна   
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй