Шууд Chart

Туркийн үндэсний аюулгүй байдлын зөвлөл онц байдлыг цуцлахгүй байхыг уриалав

2016-09-29 12:30:42

Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тус улсад тогтоосон онц байдлын дэглэмийн хугацааг сунгахыг уриалсан байна. Энэ дэглэм нь  улс  орны  ардчиллыг хамгаалж, хуулийг сэргээн тогтоож, иргэдийн  эрх,  эрх чөлөөг хамгаалах боломжийг олгож байна гэж тус зөвлөл үзэж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан өчигдөр Анкара хотноо болсон бөгөөд Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдован оролцсон  юм. Туркэд  өнгөрсөн долоодугаар сарын 15-ны шөнө цэргийнхэн төрийн эргэлт хийх гэж оролдсоны дараагаас буюу долоодугаар сарын 20-ны өдрөөс эхлэн онц байдал тогтоосон юм. Онц байдлыг гурван сарын хугацаагаар тогтоосон нь ирэх сард дуусах ёстой юм.

Цэргийн бүтэлгүй  эргэлтийн дараагаас  Туркэд нийт  32 мянган  хүнийг  энэ бослого үймээнд оролцсон хэргээр  саатуулан баривчлаад байгаа. Онц байдлын дэглэм нь сэжигтнийг баривчлах журмыг хялбарчилж өгдөг юм. Үүний зэрэгцээ төрийн эргэлтэд  холбоотой хэргээр нийт 70 мянган хүний хэргийг мөрдөн шалгаж байгааг Туркийн хууль зүйн сайд Бекир Боздаг мэдэгдэж байсан юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мөн жил бүрийн долоодугаар сарын 15-ны өдрийг ардчилал, эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж  байхыг санал болгосон байна. Онц байдлын дэглэмийн хугацааг ийнхүү сунгах асуудал яригдаж байгаад Европын Холбоо, АНУ  тэргүүтэй барууны орнууд сэтгэл зовниж байна. Хүний эрхийг хамгаалагчид онц байдлын дэглэмээр халхавчлан Туркийн иргэдийг  хууль бусаар мөрдөж мөшгиж байна гэж таамагладаг юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркийн үндэсний аюулгүй байдлын зөвлөл онц байдлыг цуцлахгүй байхыг уриалав   
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй