Америкийн Калифорни мужийн Сан-Диего хотод цагдаа нар хар арьст эрэгтэйг буудан хороосны дараа хэдэн зуун хүн эсэргүүцлийн жагсаал хийлээ. “Ассошиэйтед пресс” агентлаг энэ тухай уламжилж байна. Агентлагийн авсан мэдээгээр "Амь үрэгдсэн эрэгтэйг Альфред Оланго гэдэг байсан. Тэрбээр АНУ-д Угандагаас дүрвэж ирсэн, маш сайн боловсрол эзэмшсэн, нэг гэм нь бага зэрэг сэтгэцийн өвчтэй байсан" гэжээ.
Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид “Алуурчин цагдаа-зайл”, “Харуудын амьдрал ч гэсэн утга учиртай” гэсэн уриа лоозон барьсан байжээ. Хэрэг явдлын талаарх цагдаа нарын тайланд өгүүлснээр "Хууль сахиулагчид хар арьст хүн хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэх нэг ресторанаас ирсэн дуудлагаар очсон юм байна. Ингээд энэ хүнийг саатуулах гэсэн боловч тэрбээр халааснаасаа нэг зүйл гаргаж цагдаа нар руу чиглүүлсэн тул цагдаа нар гал нээсэн" гэжээ.
Ямар ч байсан хэрэг явдлыг нүдээр үзэж харсан хүмүүсийн хэлж байгаагаар Олангод буу байгаагүй бөгөөд тэрээр хууль сахиулагчдыг огт өдөөгүй юм байна. Эрх баригчид хэрэг явдлыг шалгана гэдгээ амлаж байна. Сүүлийн үед АНУ-д хар арьстнууд цагдаа нарын суманд өртөх явдал ихсэхийн хажуугаар үүнийг эсэргүүцсэн ард олны жагсаал цуглаан эмх замбараагүй байдал болон хувирч байна.
| Хар арьст эрэгтэйг буудан хороосны дараа эсэргүүцлийн жагсаал боллоо | ||
| Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.