АНУ-ын Конгресс Катар, Кувейт, Бахрейн улсад сөнөөгч онгоц нийлүүлэх олон тэрбум долларын гэрээг дэмжихээр төлөвлөж байна. Энэ тухай Сенатын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Боб Коркер мэдэгдсэнийг "Дефенс ньюс" нийтэлсэн байна. Мөн "Ройтерс" агентлагийн мэдээлж байгаагаар АНУ-ын эрх баригчид Катар, Кувейт улсад 7 тэрбум доллараар "Боинг" корпорацийн сөнөөгч онгоцууд худалдах гэрээг дэмжээд буй юм байна. Үүнд Ф-15, Ф/А-18, Супер Хорнет, Ф-16 зэрэг загварын сөнөөгч онгоцууд багтаж байна. Өмнө нь Израилийн эсэргүүцлээс болоод энэ гэрээг хүчин төгөлдөр болгох хугацааг хоёр жилээр хойшлууллаа гэж Вашингтон мэдэгдэж байсан юм.
Израилийн тал сөнөөгч онгоцуудыг тус улсын эсрэг ашиглаж магадгүй, эсвэл хэт даврагчдын гарт орж болзошгүй гэж болгоомжилж байсан юм. "Дефенс ньюс"-ийнхний тодруулснаар Катар улсад нийт 72 сөнөөгч онгоц нийлүүлэхээр төлөвлөж байгаа бол Бахрейнд худалдах сөнөөгч онгоцны тоо одоогоор тодорхойгүй байна. Бахрейнтэй хийх гэрээний өртөг ойролцоогоор нэг тэрбум америк доллар байхыг "Ройтерс" харин мэдээлж байна. Энэ гэрээ Америкийн үндэсний ашиг сонирхолд нийцнэ гэж дэмжигчид илэрхийлж байгаа юм. АНУ-ын батлан хамгаалах болон Гадаад хэргийн яамд энэ гэрээнүүдийг дэмжээд байгаа ч сенатын танхимын дэмжлэгийг авч байж батлагдах ёстой юм.
| АНУ-ын Конгресс Катар, Кувейт, Бахрейн улсад сөнөөгч онгоц нийлүүлэхийг дэмжинэ | ||
| Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.