Каталоний тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал хураалт 2017 оны есдүгээр сард болно гэж Испанийн тус автономит мужийн Засгийн газрын тэргүүн Карлес Пучдемон мэдэгдлээ. Гэхдээ тэрбээр Испанийн төв Засгийн газар бүх нийтийн санал хураалт зохион байгуулах тухай яриа хэлэлцээ хийхээс татгалзсан хэвээр байгааг энэ үеэр тэмдэглэн хэлсэн байна.
Тиймээс эцсийн мөч хүртэл зөвшилцөлд хүрэхийн тулд хүчин чармайлт гаргах болно гэдгээ илэрхийлсэн юм. Мөн Испанийн төв Засгийн газраас нааштай хариу авахгүй бол ирэх оны есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт бүх нийтийн санал хураалт явуулах товыг зарлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Каталоний парламент өнгөрсөн оны 11 дүгээр сарын 9-ний өдөр удирдлагын бүгд найрамдах хэлбэр бүхий тусгаар улс байгуулах үйл явц эхлүүлж байгааг тунхагласан тогтоолыг батлан гаргасан билээ.
Каталоний Засгийн газрын тэргүүн Карлес Пучдемон тусгаар улс байгуулах замын зураг, төлөвлөгөөг мөн танилцуулсан юм. Энд холбогдох хууль тогтоомжуудыг батлах, төрийн бүтцийг бий болгох, шинэ үндсэн хуулиар бүх нийтийн санал асуулга явуулах зэрэг багтсан байгаа юм.
| Каталонид тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал хураалт болно | ||
| Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.