Болгарын Засгийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж байсан хүнээ өөрчлөөд байна. Тодруулбал, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковагийн оронд Еврокомиссар Кристалина Георгиевагийн нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Болгарын Гадаад хэргийн сайд Даниел Митов Засгийн газрын хуралдаан дээр Зүүн Европын бүлэгт илүү хүч өгөх нэр дэвшигчид боломж олгох ёстой гэж тэмдэглэн хэлж Кристалина Георгиеваг дэмжихийг уриалсан байна. Өмнө нь нэрийг нь дэвшүүлсэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова НҮБ-д болсон урьдчилсан санал хураалтын дүнгээр зургаадугаарт л бичигдэх хэмжээний санал авсан юм.
Үүнтэй холбоотойгоор Болгарын эрх баригчид түүний оронд өөр хүн нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Болгарын Ерөнхий сайд Борисов Бокова урьдчилсан санал хураалтад 1, 2 дугаар байр бичигдэхгүй бол өөр арга хэмжээ авах болно гэж мэдэгдэж байсныхаа дагуу ийм шийдвэр гаргаад байгаа бололтой. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн шинэ даргыг сонгох үйл явц ид үргэлжилж байна. Удахгүй хамгийн хүчтэй өрсөлдөөн нь эхэлнэ.
Энэ нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүд оролцох санал хураалт юм. Ирина Боковагийн хувьд ялалт байгуулах магадлал өндөртэй байсан учир бүгд өөрийнх нь эсрэг ийм ажиллагаа явуулж эхэллээ гэж үзэж байна. Мөн өөрийнхөө нэр дэвшигчийн эсрэг сөрөг компани эхлүүлсэн цорын ганц улсын нэр дэвшигч байсандаа харамсаж байгаагаа ч илэрхийлсэн байна. Болгарын улс төрчид мөн энэ асуудлаар хуваагдчихаад байна.
Социалист нам, зүүний Болгар парламентын бүлгийнхэн сайд нарын танхимын шийдвэрийг эрс буруушааж улс орны ашиг сонирхлоос урван тэрсэлсэн хэрэг боллоо гэж нэрлэж байна. Тэд Боковад үлдэж НҮБ-ын өндөр дээд суудлын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэхийг уриалж байна.
Гэвч олон улсын ажиглагчид Ирина Бокова бол НҮБ-ын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болох магадлалтай хүний нэг яах аргагүй мөн байсан. Харин дотоодынх нь улс төрчдийн санал зөрөлдөөн, амбиц түүнд төдийгүй Болгар улсад олон улсын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх боломжид том саад болж мэдэхээр байгааг анхааруулж байна.
| Болгар улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчээ өөрчиллөө | ||
| Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.