Шууд Chart

“Хамтарсан кредит олгох механизм” хорооны дөрөвдүгээр хурал боллоо

2016-09-29 15:10:40

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол, Японы Засгийн газрын “Хамтарсан кредит олгох механизм” хорооны дөрөвдүгээр хурал боллоо.

2014 оноос хойш хэрэгжиж эхэлсэн “Хамтарсан кредит олгох механизм”-ын ажлын хүрээнд нарны цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжиж бүртгэгдсэн байна. Энэ төслийн кредитийг олгох талаар Монгол, Японы төлөөлөл хуралдав.

Манай улсын хувьд кредит авах нь хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн давхар ашигтай хэмээн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн байгууллагуудын үндэсний зохицуулагч З.Батжаргал хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хамтарсан кредит олгох механизм” хорооны дөрөвдүгээр хурал боллоо  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй