Шууд Chart

Зээл, итгэлцлийн үйлчилгээний мэдээг сар бүр авна

2016-09-30 10:31:21

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор "Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож хяналт тавих журам"-д өөрчлөлт орууллаа.

Журмын 4.3-т, зээл, санхүүжилтийн үйлчилгээ эрхэлдэг ББСБ үндсэн үйл ажиллагааны тайлангуудаас гадна 10 төрлийн тайланг, 4.4-т хөрөнгийн удирдлагын үйлчилгээ эрхэлдэг ББСБ нэг төрлийн тайланг улирал тутам ирүүлж байхаар тус тус заасныг өөрчлөн, зээл болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-уудаас “Зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны тайлан”, “Итгэлцлийн үйлчилгээний төвлөрлийн тайлан” мэдээг батлагдсан маягтын дагуу сар бүр авч байхаар боллоо.

Тогтоол 2016 оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд ингэж тайлан мэдээний хугацаа, давтамжийг нэмэгдүүлснээр ББСБ-уудыг учирчболзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрт авч, удирдамж, чиглэлээр ханган, салбарын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж Хороо үзэж буй юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо


Зээл, итгэлцлийн үйлчилгээний мэдээг сар бүр авна  
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй