Шууд Chart

2020 оны зуны олимпийг зохион байгуулахад гарах зардал 30 тэрбум долларт хүрч магадгүй

2016-09-30 11:14:57

Токио хотын захиргааны дэргэдэх шинжээчдийн зөвлөл 2020 оны зуны олимп болон паралимпийн тоглолтыг хүлээн авахад гарах зардал урьдчилан тооцоолсноос 4 дахин давж, 3 их наяд иен буюу ойролцоогоор 30 тэрбум долларт хүрч магадгүй тухай мэдээлж байна.

Зөвлөл өчигдөр зарлан нийтэлсэн тайландаа зардлыг багасгах үүднээс өнөөгийн төлөвлөгөөг эргэн харж, зарим нэг уралдаан тэмцээн явуулах газрыг Токио хотын хүрээнээс гаргахыг санал болгож байна. Хотын захиргааны дэргэдэх энэ зөвлөлийг өнгөрсөн наймдугаар сард Токио хотын захирагчаар томилогдсон Юрико Коикэ энэ сарын эхээр байгуулсан бөгөөд зөвлөл олимптой холбоотой бүх зардал болон бусад асуудлыг хариуцан ажиллах ёстой юм.

Анх Токио хотод олимп зохион явуулахад ойролцоогоор 7 тэрбум доллар гарна гэж тооцоолж байжээ. Гэвч олимпийн барилга байгууламж барих, аюулгүй байдал хангах болон бусад зардлыг эргэн авч үзсэний дараа зөвлөл ийнхүү олимпийн зардал урьдчилан тооцоолсноос 4 дахин нэмэгдэж, 30 орчим тэрбум долларт хүрэх тухай мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2020 оны зуны олимпийг зохион байгуулахад гарах зардал 30 тэрбум долларт хүрч магадгүй   
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй