АНУ 2020 он гэхэд хилийн чинадад байрлаж байгаа тэнгисийн цэргийн хүчин болон байлдааны нисэх хүчнийхээ 60 хувийг Ази, Номхон далайн бүс нутагт байрлуулна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Эштон Картер мэдэгдлээ. Японы Окинава арлаас тэнгисийн явган цэргийг Австрали, Америкийн Гавай муж болон Номхон далай дахь Гуам арал руу шилжүүлэх ажил эхэлсэн гэдгийг сайд хэллээ.
Пентагоны тэргүүний хэлснээр Батлан хамгаалах яам бүс нутаг руу хэдэн арван мянган цэрэг илгээж байна. 2020 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт хилийн чинадад байрлаж байгаа тэнгисийн цэргийн болон нисэх хүчнийхээ 60-аад хувийг байрлуулахаар төлөвлөжээ. Мөн сайд Сөүл хот ирэх онд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн “ТААД” систем байруулахыг зөвшөөрсөн тухай сануулж, энэ бол АНУ, БНСУ-ын эвсэл улам бэхжиж байгаагийн шинж тэмдэг гэлээ.
Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө, туршилтаа үргэлжлүүлж, бүс нутгийн улс орнуудад заналхийлэхээ зогсоохгүй байгаа нь пуужингийн систем байрлуулах шалтаг болсон юм. ОХУ, БНХАУ Өмнөд Солонгост систем байрлуулахыг эрс эсэргүүцэж, энэ нь бүс нутгийн байдлыг хурцатгаад зогсохгүй Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд хүндрэл учруулна гэж мэдэгдэж байна.
| АНУ хилийн чинадад байрлаж буй байлдааны нисэх хүчнийхээ 60 хувийг Ази, Номхон далайн бүс нутагт байрлуулна | ||
| Үзсэн: 550 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.