Шууд Chart

Израйлийн ерөнхийлөгч асан Шимон Пересийг өнөөдөр нутаглуулна

2016-09-30 11:45:43

Израйлийн ес дэх ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Шимон Пересийг оршуулах төрийн ёслол өнөөдөр Иерусалим хотод болно. Ёслолд оролцохоор дэлхийн 70-аад орны төлөөлөгч Израйльд ирээд байна. Салах ёс хийсний дараа Шимон Пересийг Иерусалим хотын Үндэсний удирдагчдын өргөн чөлөөнд Герцля уулан дахь оршуулгын газар нутаглуулна.

Шимон Перестэй хийх олон нийтийн салах ёс өчигдөр парламентын ордны өмнөх талбайд болсон, Израйлийн 10 дахь ерөнхийлөгч Реувен Ривлин, ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Кнессет буюу парламентын дарга Юлий Эдельштейн нар цэцэг өргөлөө. “Хаарец” сонины мэдээгээр Шимон Перестэй салах ёс гүйцэтгэхээр 50 мянга гаруй хүн иржээ.

Шимон Перес 2007-2014 онд Еврейн төр улсын тэргүүний албыг хашиж байсан, энэ хүнийг Израйлийн гадаад, дотоод бодлогын загалмайлсан эцэг гэж үздэг. Шимон Перес Израйлийн анхны ерөнхий сайд Давид Бен-Гурионтой хамт ажиллаж байсан. Перес анх 1959 онд Кнессетын гишүүн болж, дараа нь 2007 онд ерөнхийлөгч болтлоо парламентын сонгууль бүрээр гишүүнээр сонгогдож байсан улс төрч. Мөн тэрээр Израйлийн цөмийн хөтөлбөрийг үндэслэгч төдийгүй улс орныхоо цэрэг, аж үйлдвэрийн салбарыг үндэслэгчийн нэг байсан юм.    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израйлийн ерөнхийлөгч асан Шимон Пересийг өнөөдөр нутаглуулна   
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй