Шууд Chart

Дэлхийн II дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ Киевт боллоо

2016-09-30 12:00:01

Украины  нийслэл  Киев  хотноо  дэлхийн II дайны  үеэр  амь насаа алдсан хүмүүсийн  дурсгалыг  хүндэтгэх  ёслол  боллоо. 1941-1943 оны  хооронд  Нацистуудын  эзлэн  түрэмгийллийн үед  Бабий Яр  гэдэг  газарт еврей, цыган, Зөвлөлтийн  армийн  олзны  цэргүүд,  энгийн иргэд гээд 100 гаруй  мянган  хүнийг буудан  хороосон  байдаг юм.

Тэдний  дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд  оролцохоор  Украины нийслэл  хотод  олон улсын  албан ёсны төлөөлөгчид  хүрэлцэн ирсэн байлаа.  Мөн  энэ  арга хэмжээнд  дэлхийн өнцөг  булан  бүрээс ирсэн мянга  орчим еврей  үндэстэн  оролцсон байна.  Украины  Ерөнхийлөгч Петр Порошенко энд хэлсэн үгэндээ "Бабий Ярт болсон  энэ эмгэнэлт хэрэг  бол бүх хүн төрөлхтний  хувьд  түгшүүрт  дохио  байсан.  Хүний  эрх, эрх  чөлөөг нухчин  дардаг аливаа  дэглэм бол  хүн  төрөлхтний гол аюул  заналхийлэл  юм" гэж онцлон  мэдэгдсэн  байна.

Одоогоос  75  жилийн  өмнө нацистууд  Киев болон  ойролцоох  хотынх нь бүх  еврейчүүдэд  Мельников болон  Доктериевийн гудамжны  буланд  өглөөний  8 цагт цуглахыг  тушаасан  байна. Ингэхдээ  бүгд  бичиг баримт болон үнэт  зүйлс, мөнгө,  дулаан  хувцастайгаа  ир  хэмээн  үүрэг  болгожээ. Харин   цугласан  олныг   Бабий Яр нэртэй газарт  аваачин  буудан  хороосон  байдаг.

1941 оны есдүгээр сарын 29, 30-нд л гэхэд  энд  нийт  еврей үндэстэн  34  мянган хүнийг буудан  хороосон  юм.  Аймшигт  аллага  болсон  энэ газарт  өнөөдөр  Холокостийн  хохирогсод болон  Зөвлөлтийн   цэргүүд,   энгийн иргэдийн  дурсгалд  зориулсан хөшөө  дурсгал  байдаг.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн II дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ Киевт боллоо   
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.122.xxx] 2016-09-30 17:05
-Бараг л Алтан Ордоны Улсын үед шиг юм билээ, Европоос “Киевская Русь” руу ордог гол замын багалзуур дээр тийм нэг том хавцал байж л дээ. Баба гэдэг нь украйнаар зам, өртөө гэсэн үг юм билээ. Тэгээд л Бабий Яр буюу Өртөө хавцал болчихгүй юу. Ер нь их эрт үеэс хараал шингэсэн газар байсан юм гэдэг, Хаант засгийн үед хорих газар байсан, Зөвлөлт засгийн үед турж үхсэн хүмүүсийг аваачаад булчихдаг тийм л газар байж. Бас сүм, хийд ч байж, ховройчуудын оршуулгын газар ч байж, бүр сүүлд 1950-иад оны үеэс үйлдвэрийн бохир усны сан байсан чинь 1961 оны 3-р сард далан нь сэт үсрээд бас хэдэн мянган хүнийг живүүлчихсэн байдаг юм.
Зочин [103.229.122.xxx] 2016-09-30 17:06
Хамгийн аймшигтай үйл явдал нь гэвэл,1941 оны 9-р сард фашистууд баахан ховрой, цыган хүмүүсийг тууж аваачаад буудчихсан байдаг. Нэг хэсгийг буудаж унагаад л дээрээс нь шороо хаяулаад л, дахин буудаад л, дахин шороо хаяулаад л байсан байгаа юм. Лавтайяа 200 мянган хүнийг тэгж буудсан гэсэн тоо бий. Тэднээс дөнгөж 29 нь амьд гараад түүхийн гэрч болчихгүй юу. Тэр хавцлын чинь урт нь 2,5 км, гүн нь 50-80 метр, өргөн нь бас л 50 орчим метр гэж байгаа. Сүүлд газрын хөрстэй тэгшлээд баахан хөшөө босгочихсон юм гэсэн.
Зочин [202.179.29.xxx] 2016-09-30 16:00
энэ өмнөх сэтгэгдэл бичсэн хүн одоо украйны ерөнхийлөгч петр прошенко хэвээрээ байгаа гэдгийг мэдэхгүй юм уу? юун тимошенко вэ?
zochin [203.220.176.xxx] 2016-09-30 15:42
Petr Poroshenko-g solichihoo yu Ukraine-chuud. Medee bichne gej elegiig ni avah yumaa ta nar. Shalgah ene ter gej yum bhgui yu Petr Poroshenko Yulia Temoshenko gej 2 uur hun yum shuu de ug ni. Iim yum haraad bichihgui bj chadsangui. Holion bantan gej ene dee.

Бидэнтэй нэгдээрэй