Шууд Chart

Унгарт дүрвэгсдийн асуудлаар бүх нийтийн санал хураалт болно

2016-09-30 12:47:40

Унгар  улсад  дүрвэгсдийн асуудлаарх бүх нийтийн санал хураалт ням гарагт болно. Тодруулбал, 160 гаруй мянган дүрвэгч  цагаачийг  байршуулах   Еврокомиссоос  санал болгож  байгаа  квотыг  хүлээн авах эсэхээ  Унгарчууд  илэрхийлэх ёстой юм.

Гэвч  Унгарын  Ерөнхий сайд Виктор Орбан  Еврокомиссын  энэ төлөвлөгөөг дэмжихгүй байгаагийн зэрэгцээ иргэддээ хандаж  санал хураалтаараа   няцааж  өгөхийг  уриалж байна. Энэхүү бүх нийтийн санал хураалтыг Европын Холбооны эв нэгдлийн сорилт гэж шинжээчид нэрлэж байна. Одоогоор Унгарын иргэд сонгогчдын  дунд явуулж  байгаа  санал асуулгын  дүнгээр   Еврокомиссын  дүрвэгсдийг хүлээн авах квот бүхий  санал төлөвлөгөөг дэмжихгүй 80 орчим хувь нь илэрхийлж буй юм байна.

Гэхдээ Унгарын Засгийн газрын тэргүүн энэ  санал хураалтад ялахын тулд сонгогчдын ирцийг 50 хувиас дээш гаргах ёстой. Гэвч   сонгогчдын идэвх  өнөөдөр  эрх баригчдын хувьд  гол асуудал нь болоод  байна.  Бүх нийтийн  санал  хураалт  явуулах  Унгарын Засгийн газрын шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард парламентаас гаргасан юм. Харин Еврокомисс  өнгөрсөн 2015 онд Ойрхи Дорнод,  Африкийн орнуудаас ирсэн цагаач дүрвэгч 120 мянган хүнийг Европын Холбооны 28 оронд хуваарилан байрлуулах төлөвлөгөөг  баталсан юм.

Герман, Франц зэрэг томоохон орнууд энэ төлөвлөгөөг нь дэмжсэн. Гэвч Зүүн Европын хэд хэдэн орон энэ төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзсаны дотор Унгар  улс  байсан юм.  Гэхдээ  гол эсэргүүцэгч  Словак,  Чех,  Румын, Польшоос  ганцхан  Унгар  улс л энэ асуудлыг бүх нийтээрээ  хэлэлцүүлнэ гэж шийдсэн. Унгарын  эрх баригчид хууль бус цагаачлалтай  хатуу тэмцэгчдийн нэг.   Өнгөрсөн долоодугаар сарын 5-нд хууль бусаар хил нэвтэрсэн цагаач, дүрвэгсдийг шүүхгүйгээр албадан гаргах хууль хүчин төгөлдөр болсон юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унгарт дүрвэгсдийн асуудлаар бүх нийтийн санал хураалт болно   
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй