Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани пуштун үндэстний ашиг сонирхлыг хамгаалдаг томоохон зэвсэгт бүлэглэлийн нэг Исламын намтай энхийн гэрээ байгууллаа. Тус намыг Можахедуудын Засгийн газрын тэргүүн байсан Гулбеддин Хекматияр удирддаг юм. Тэрбээр Пакистаны нутаг дэвсгэрт байгаа гэж таамаглаж буй газраас видео сүлжээгээр холбогдон энхийн гэрээнд гарын үсгээ зурсан байна.
Афганистаны Ерөнхийлөгч пуштунуудын адилаар Талибаны болон бусад сөрөг хүчний намууд дайнаа үргэлжлүүлэх, эсвэл энхийн яриа хэлэлцээнд оролцох эсэхээ шийдэх цаг ирээд байгааг энэ үеэр тэмдэглэн хэлсэн байна. Мөн пуштунуудын удирдагч Хекматияр дайнаа үргэлжлүүлэх нь Афганчуудын бус дотоод гадаадын дайснуудын ашиг сонирхол гэдгийг мэдэгдсэн байна.
Тэрбээр Афганистаны Исламын намыг 1976 онд үүсгэн байгуулсан юм. Парламентад төлөөлөлтэй тус нам Талибаны дараа орох томоохон зэвсэгт бүлэглэл юм. Тус бүлэглэлийнхэн Афганистаны дайны жилүүдэд Зөвлөлтийн цэргүүд, дараа нь Америкийн цэргүүдийн эсрэг байлдаж явсан бөгөөд удирдагчийнх нь нэр олон улсын террористуудын нэрсийн жагсаалтад бичигдсэн байдаг юм.
| Афганистаны эрх баригчид Исламын намтай энхийн гэрээ байгууллаа | ||
| Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.