Шууд Chart

Алеппо хотоос гэмтэж, шархадсан хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг уриалж байна

2016-09-30 13:09:32

Сирийн Алеппо хотын  зүүн дүүргүүдэд үргэлжилж байгаа дайн тулаанаас болж  гэмтэж шархадсан болон өвчтэй  хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй хэвээр  байна. Түүнчлэн  бөмбөгдөлтөд өртөж сүйрсэн энэ хотод хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй  байгааг НҮБ  анхааруулж, яаралтай нүүлгэн шилжүүлэхийг дэмжихийг уриалж байна.

НҮБ-ын мэдээгээр Сирийн Алеппо хотод яаралтай нүүлгэн шилжүүлж, эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай 600 гаруй хүн байгаа аж. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгчийн орлогч Рамзи Эззельдин  Женев  хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр онцлон мэдэгдсэн  байна.

Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэмтэж, шархадсан болон хүнд өвчтэй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга тактикийг боловсруулчихаад байгаа учир  яаралтай үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг тэмдэглэн хэлсэн юм. Мөн Сирийн Алеппо хотод нөхцөл байдал үнэхээр хүнд байгааг Сири, Америкийн  эрүүл мэндийн нийгэмлэгийн  эмч Аррахман  Аломар  мэдэгдсэн  байна.

Алеппогийн зүүн дүүрэгт эмэгтэйчүүдийн ердөө ганцхан эмч байгаагийн зэрэгцээ хүүхдийн хоёр эмч л ажиллаж буй юм байна. Мөн  тус хотод мэдээ алдуулагч  эмч  нэг  ч  байхгүй.  Нийтдээ 30 эмч л өвчтөнүүд,  гэмтэж шархадсан хүмүүст  тусламж  үйлчилгээ  үзүүлж  байгааг тэрбээр мэдээлсэн байна. Энэ хооронд агаарын бөмбөгдөлтөд өдөр бүр олон хүн өртөж, гэмтэж шархдаж байгааг  хүний эрхийн байгууллагынхан сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алеппо хотоос гэмтэж, шархадсан хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг уриалж байна   
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй