Шууд Chart

Урсгал тэнцэл 31.5 сая ам.долларын алдагдалтай гарчээ

2016-09-30 16:46:59

Урсгал тэнцэл 31.5 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 85 хувиар буюу 181.1 сая ам.доллараар буурсан байна. Үүнд орлогын дансны алдагдал 37 хувиар буюу 249.3 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хөрөнгө ба санхүүгийн данс 195.2 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар буюу 356.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь багцын хөрөнгө оруулалт болон бэлэн мөнгө ба харилцах дансны санхүүжилт буурснаар тайлбарлагдаж байна. Шууд хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтын дансанд орсон өөрчлөлт нь Оюутолгой компани хөрөнгө оруулагчаас авсан зээлээ арилжааны зээлээр дахин санхүүжүүлсэн ажил гүйлгээтэй холбоотой бичилт болно. 

Дэлгэрэнгүй мэдээлэл

Эх сурвалж: Монголбанк


Урсгал тэнцэл 31.5 сая ам.долларын алдагдалтай гарчээ  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй