
Засгийн газрын тэргүүн, яамдын ажил хариуцсан дарга нарын оролцдог долоо хоног тутмын “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр 15 цагт болно. Энэ удаагийн уулзалт Төв аймгийн Хөшигийн хөндийд болох бөгөөд Засгийн газрын гишүүд шинээр баригдах нисэх онгоцны буудлын ажилтай биечлэн танилцах юм. Засгийн газар бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээрээс нь шууд дамжуулах нь илүү үр дүнтэй гэж үзсэн учраас уулзалтыг “Хөшигийн хөндий”-д хийх болжээ.
“Хөшигийн хөндий”-д уулзалт хийнэ | ||
Үзсэн: 1439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.