Шууд Chart

Солонгосын цагаачлалын алба өршөөл үзүүлэх хугацааг сунгажээ

2016-10-03 11:59:45

БНСУ-ын Цагаачлалын албанаас хэрэгжүүлж байгаа тус улсад визийн хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяныг 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна. Визийн хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх ажээ.

БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визийн хугацаагаа хэтрүүлсэн байгаа бөгөөд энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирээд буй юм байна.

Эх сурвалж: Консулын газар


Солонгосын цагаачлалын алба өршөөл үзүүлэх хугацааг сунгажээ  
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй