Колумбачууд тус улсад үргэлжилсэн 50 гаруй жилийн дотоодын хямрал мөргөлдөөнийг эцэслэх энхийн гэрээг эсэргүүцэж, дэлхий нийтийг гайхшруулсан гэнэтийн шийдвэр гаргалаа. Өнгөрсөн 7 хоногт Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос Фарк бүлэглэлийн удирдагч нар энхийн гэрээнд гарын үсэг зурж, энэхүү ёслолын ажиллагаанд олон улс орны төрийн тэргүүн нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
Энэ гэрээг баталгаажуулахын тулд бүх нийтийн дунд санал асуулга явуулсан ч эцсийн үр дүн энхийн гэрээний эсрэг гарлаа. Нийт саналыг тоолж дууссаны дараах үр дүнгээр санал хураалтад оролцсон иргэдийн 50.2 хувь нь эсэргүүцэж, 49.8 хувь нь дэмжсэн санал өгчээ. Уг нь ард түмний дунд явуулсан энэхүү бүх нийтийн санал хураалт нэгэнт гарын үсэг зурсан энхийн гэрээг батламжлах бэлгэдлийн чанартай байсан боловч үүнийг эсэргүүцсэн, санаанд оромгүй шийдвэрийн дараа энэ гэрээний үйл явц цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй хүндхэн нөхцөл байдал үүсээд байна.
Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос 2010 оноос хойш тус улсад 50 гаруй жил үргэлжилж, 260 мянган хүний аминд хүрсэн цуст мөргөлдөөнийг зогсоохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж, энэхүү гэрээнээс өөрөөр дотоодын хямралыг зогсоох хоёрдогч төлөвлөгөө байхгүй гэж байсан юм.
| Колумбын иргэд энхийн гэрээг эсэргүүцлээ | ||
| Үзсэн: 718 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.