Шууд Chart

Нутгийн захиргааны албан хаагчдыг урамшуулах журам баталлаа

2013-10-21 14:08:51

Нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцэн тэмдэглэж байхаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Ой тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага,  харьяа газрын удирдах ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж, урамшуулах журмыг баталлаа.
Урамшуулал олгохдоо мэдээллийн ил тод байдлыг хангасан эсэх, эрүүл аюулгүй байдлын суурь үзүүлэлтийг бүрдүүлсэн эсэх, тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд шинэ санаа санаачилга гаргасан эсэхийг үндэслэн шалгаруулах бөгөөд иргэд, хэрэглэгчдээс өгсөн үнэлгээ бас нэг үзүүлэлт болох юм. Төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн үйлчилгээтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхэд энэхүү урамшуулал томоохон дэмжлэг болно гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж байна.

Нийтэлсэн: Б.Баярт

Нутгийн захиргааны албан хаагчдыг урамшуулах журам баталлаа  
Үзсэн: 1612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2013-10-22 00:12
Нутгийн захиргааны байр биш, мах намын хуйвалдааны байр л байна

Бидэнтэй нэгдээрэй