Шууд Chart

Чаба хар салхи Японыг дайран өнгөрч байна

2016-10-03 12:57:20

Маш хүчтэй хар салхи Японы өмнөд арлуудыг дайран өнгөрч байна. Тус улсын цаг уурын хүрээлэнгээс өгч байгаа мэдээллээр бол Чаба хэмээх энэхүү хар салхи нь умардаас баруун умард зүг рүү 25 км цагийн хурдтайгаар шилжиж байгаа аж. Энэ нь орон нутгийн цагаар өглөөний 8 цаг гэхэд Окинава мужийн Наха хотоос 290 км-ийн зайд тулж ирэхээр байгаа юм.

Хар салхины төвийн даралт нь 935 гектобаскал байгаа нь төвийн салхины эргүүлэг 180 км цагийн хурдтай байна гэсэн үг. Цаг уурын албаны хүний хэлж байгаагаар өнөөдөр орой болон маргааш өглөө гэхэд Чаба хар салхи Окинава болон Кагошима мужийн арлуудад дөхөж ирэхээр байна.

Цаашлаад хойд зүгийг чиглэн нүүх төлөвтэй байна. Уг хар салхины улмаас хүчтэй аадар бороо, салхи шуурга Окинавад үзэгдэж эхэлснийг Эн Эйч Кэй уламжиллаа.

Chaba tornado зурган илэрцүүд

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чаба хар салхи Японыг дайран өнгөрч байна  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй