Газар тариалан эрхэлж байгаа иргэн бүр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй.
Тиймээс иргэдийг хоршооны зохион байгуулалтад оруулж зээл тусламжид хамруулж байгааг Орхон аймгийн удирдлагууд хэллээ.
Өрхийн тариалан эрхэлж байгаа иргэдийг дэмжин, анхаарч байна гэж Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бат-Өлзий мэдээллээ.
Орхон аймаг энэ жил 4600 орчим га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс 3600 гаруйд нь үр тариа тариалсан бөгөөд ургац хураалт дуусах шатандаа ороод байгаа гэнэ. Харин бэлчээрийн даац багатай тул зэргэлдээ суманд зарим малаа оторлуулахаар гэрээ хэлэлцээр байгуулж байгааг аж.
| Тариаланч бүр хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй | ||
| Үзсэн: 661 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.