Их хэмжээний гамшиг дагуулахуйц хүчтэй хар салхи Карибийн улс орнуудад дөхөн ирж байна. Иймд эрх баригчид ард иргэддээ хандан Матью хуй салхины уршгаар үер усны аюул нүүрлэж болзошгүйг анхааруулжээ.
Өнөөдөр Ямайкийн зүүн хэсэг болон Гаитигийн баруун өмнөд хэсгийн дайран өнгөрөх маш хүчтэй хуй салхи маргааш Кубад дөхөж очихоор байгааг АНУ-ын Миами дахь хар салхины судалгааны үндэсний төвөөс мэдээллээ.
Матью хэмээх энэхүү хуй салхи Ямайк, Гаити, Кубыг дайран өнгөрч, байгалийн гамшиг дагуулах эрсдэл өндөр байна. Гаитигийг өмнөд хэсгийн хотуудад хуй салхинаас үүдэлтэй их хэмжээний усархаг бороо орж эхэлсэн бөгөөд нөхцөл байдал цаашид улам муудах төлөвтэй байгааг Асошейтэд пресс агентлаг уламжилж байна.
| Маш хүчтэй хуй салхи Кубад дөхөж байна | ||
| Үзсэн: 2408 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.