Шууд Chart

Матью хар салхи Гаитид гамшиг учруулж байна

2016-10-04 14:23:46

Өчигдрөөс эхлэн Карибын улс орнуудад аюул заналхийлээд байгаа Матью хар салхи нь аюулын зэрэглэлээрээ  4 дүгээр ангилал буюу онц аюултай түвшинд багтаж байна. Олон улсын сансрын станцаас авсан энэхүү зураг дээр Матью хар салхи цагт 220 км-ийн хурдтайгаар хойд зүгийг чиглэн нүүж байна.

Өнөө өглөө Гаити улсын өмнөд хэсэгт хүрч, улмаар аадар бороо хүчтэй шууран орж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Орон нутгийн аврах багийнхан иргэдийг нүүлгэн шилжүүлж хорогдох байранд хүргэж байгаа ч зарим иргэдийн хувьд орон гэрээ орхин явахаас татгалзжээ. Учир нь тэднийг эзгүйд орон гэрийг нь ухаж, эд хогшлыг нь хулгайлах вий гэж болгоомжилж байгаагаа иргэд ярьжээ.

Гаитид орон гэргүй ядуучууд их учир ийм эрсдэл гарах магадлал өндөр юм байна. Гэвч энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хөрсний гулгалт, үер усны аюул нүүрлэж болзошгүй байгааг албаныхан анхааруулж байна. Одоогийн байдлаар хар салхины улмаас нэг хүний амь сүйдсэн боловч түүний хор хохирол цаашид улам бүр нэмэгдэх төлөвтэй байна. Атлантын далайн хамгийн хүчтэй хар салхины нэгт тооцогдож байгаа Матью хар салхи нь Гаитигаас гадна Куба, Ямайкаг дайран өнгөрч, ихээхэн хэмжээний гай гамшиг учруулахаар байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Матью хар салхи Гаитид гамшиг учруулж байна  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй