Японы эрдэмтэн Яшинори Осуми эсийн автофагийн судалгааны ажлаараа 2016 оны Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртлээ. Түүний энэхүү судалгаа нь эсийг задлах, дахин ашиглах замаар эрүүл хэвээр байх нууцыг олсноороо анагаах ухааны салбарт өндөр ач холбогдолтой. Эс өөрийгөө иддэг буюу агуулгад байгаа хэсгүүдээ дахин ашигладаг үйл явцад тулгуурлан нээсэн шинжлэх ухааны энэхүү ололтыг автофаг гэж нэрлээд байна. Үүний ачаар хавдраас эхлээд Паркинсоны өвчний үед эсийн түвшинд шинжилгээ хийж, чухам юу ийнхүү өвчлөхөд нөлөөлж байгааг тайлбарлах боломжтой болно.

Автофагийг илүү дэлгэрэнгүй тайлбарлавал, бие махбодь өөрийн хөгжил дорой, гэмтсэн эсүүдийг устгаж, дахин шинэ эсүүд төлжиж байдаг үйл явц юм. Энэ тухай ойлголт 50-д жилийн өмнөөс мэдэгдэж эхэлсэн ч Осумигийн судалгааны дараа анагаах ухааны салбарт чухал ач холбогдолтой болох нь батлагдсан. Түүний судалгааны энэхүү нээлт нь өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх эмчилгээний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж эрдэмтэд үзэж байна. Тэрбээр анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртэж байгаа Японы 4 дэх эрдэмтэн бөгөөд Япон улс ийнхүү 25 дахь Нобелийн шагналтнаа хүлээн авч байгаа нь энэ юм.
| Японы эрдэмтэн анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртлээ | ||
| Үзсэн: 2511 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.