Шууд Chart

Турк онц байдлын хугацаагаа сунгав

2016-10-04 14:42:25

Туркийн Засгийн газар улс орон даяар зарласан онц байдлын дэглэмийнхээ хугацааг сунгахаар болсноо мэдэгдлээ. Өнгөрсөн долоодугаар сард цэргийнхэн тус улсад улс төрийн эргэлт хийхийг оролдсоны дараагаар ерөнхийлөгч Эрдоган ийнхүү онц байдал зарласан юм. Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар террористуудтай тэмцэж, тэднийг бүрэн устгахын тулд 3 сарын хугацаа хангалтгүй байгаа учир аравдугаар сарын 18-нд дуусгавар болох байсан онц байдлын дэглэмийг тодорхойгүй хугацаагаар сунгаж байна гэсэн юм.

Энэ хугацаанд ерөнхийлөгч Эрдоган болон түүний Засгийн газар хуульд захирагдахгүй байх, зарим тохиолдолд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах онц бүрэн эрхтэй байх юм. Тэд өнгөрсөн гурван сарын хугацаанд 30 мянга гаруй цэргийн албан хаагч болон төрийн эргэлтэд оролцсон бусад хам хамсаатнуудыг нь баривчилсан бөгөөд 80 мянга гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.

Ийнхүү онц байдал зарласан хугацааг сунгахыг Эрдоганы нам эрх барьж эрх барьж байгаа парламент зөвшөөрсөн ч сөрөг хүчин үүнийг эсэргүүцэж, энэ бол эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаа хэрэг гэж буруушааж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк онц байдлын хугацаагаа сунгав   
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй