Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн даваа гарагт Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадариг Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс нь эртний түүхэн холбоотой, уламжлалт найрсаг харилцаатай Унгар Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг тэмдэглээд монгол оюутнуудыг Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж, Унгарын их, дээд сургуулиудад боловсрол эзэмших боломж олгож буйд талархал илэрхийлэв.
Талууд хөдөө аж ахуйн салбар нь манай хоёр орны харилцааны тэргүүний чиглэл болохыг онцлоод, тус салбарт хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.