![](/uploads/201310/news/thumb/6f63986fdace5bcad7aac65bf7cf7b8b_x3.gif)
СБД-ийн Засаг даргын Тамгын газраас АТГ-тай хамтран анх удаа “Сүхбаатарчууд бид авлигын эсрэг хамтдаа” сэдвийн хүрээнд төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын албан тушаалтнуудын хамтарсан нийт 14 баг мэндчилгээ, эрх зүйн бодлого, жүжигчилсэн тоглолт буюу гэрийн даалгавар, багийн ахлагчийн тэмцээн, шүүгчдээс өгөх даалгавар зэрэг 5 үе шатаар өрсөлдсөн байна. Багуудын Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаар асуудал хөндсөн, аливаа зөрчил дутагдлыг шинэлэг ойлгомжтой хэлбэрээр үзүүлж хөгжөөн дэмжигчдэд дээрх хуулиудийн талаар ойлголт өгч өрсөлдөөн эн тэнцүү ширүүн байв.
Тэмцээний ерөнхий шүүгчээр АТГ-ын ахлах ажилтан, комиссар Д.Мөнхжаргал, АТГ-ын ажилтан, комиссар А.Дэлгэрбаяр, СБД-ийн Шүүхийн Тамгын албаны дарга Э.Батмөнх, дүүргийн Прокурор, Хууль цаазын зөвлөх Б.Энхтулга, МУ-ын Гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Ч.Долгормаа нар ажиллалаа.
Багийн нийлбэр дүнгээр дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын ажлын албаны хамтарсан “Сүлд” баг тэргүүн байр эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагнал, Мэргэжлийн хяналтын хэлтсийн “Түмний элч” баг дэд байр Өргөмжлөл мөнгөн шагнал, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн “Цэвэрлэгч” баг удаах байр Өргөмжлөл мөнгөн шагнал, Татварын хэлтсийн “Эсрэг гурвалжин” баг тусгай байр эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа. Ийнхүү төрийн албан хаагчид нэг өдрийг хууль тогтоомжийн мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ албан хаагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрсдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
![](/uploads/201310/photos/9e0db6f6dc7dad40868f7a5d6e40f7b9_9768.jpg)
![](/uploads/201310/photos/3b4ea34b4e95fe224533ac597e36517b_9768.jpg)
![](/uploads/201310/photos/87fe2e0cf89b50580daaae4f4e60bd2e_9768.jpg)
![](/uploads/201310/photos/ab5b4d688068dcc49946836568b94eb3_9768.jpg)
![](/uploads/201310/photos/8c0b0511ef6dffefcc3f0d0d9ffec6c0_9768.jpg)
![](/uploads/201310/photos/24836d6243fad6bf13a5fb4c0d84bcef_9768.jpg)
![](/uploads/201310/photos/851b48c8a4daa61fbf90ebb72374a87a_9768.jpg)
Сүхбаатарчууд авлигын эсрэг хамтдаа | ||
Үзсэн: 2383 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.