Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дэргэдэх өндөр хүчдэлийн монтёрын мэргэжил олгох курсын сургалт аравдугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ. Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүртгэх тул дараах материалыг бүрдүүлж тус компанийн төв байрны 101 тоот өрөөний бичиг хэргийн мэргэжилтэнд өгнө үү.
Бүрдүүлэх материал:
1. Анкет, өргөдөл /бичиг хэргийн мэргэжилтнээс авах боломжтой/
2. Иргэний үнэмлэх /хуулбар/
3. Боловсролын гэрчилгээ /хуулбар/
4. Эрүүл мэндийн хуудас /бичиг хэргийн мэргэжилтнээс авах боломжтой/
5. 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь.
УБЦТС ТӨХК нь 2010 оноос эхлэн өндөр хүчдэлийн монтёрын мэргэжил олгох, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр аюулгүй ажиллагааны мэргэшлийн групп олгох, баталгаажуулах сургалтыг тусгай зөвшөөрлийн дагуу жил бүр явуулж байна.
Шинээр мэргэжил олгох курсын бүртгэл эхэллээ | ||
Үзсэн: 1383 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.