Шууд Chart

“Мөнхийн нөхөрлөл” үзэсгэлэн нээлтээ хийв

2016-10-05 10:02:50

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол–Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тохиолдуулан хоёр орны архивын баримт, түүхийн гэрэл зургийн “Мөнхийн нөхөрлөл” үзэсгэлэнг Гадаад харилцааны яам, Монголын гэрэл зурагчдын холбоо хамтран гаргаж байна.

Архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт Монгол-Оросын хамтарсан “Мөнхийн нөхөрлөл” тоглолтын үеэр тавигдаж, 10 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд үргэлжлэн гарна.


“Мөнхийн нөхөрлөл” үзэсгэлэн нээлтээ хийв  
Үзсэн: 1557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй