Шууд Chart

Цахим үйлчилгээний хэрэглэгч 20 мянгаар нэмэгдлээ

2016-10-05 10:06:35

УБЦТС ТӨХК-аас http://my.tog.mn цахим үйлчилгээгээ олон нийтэд сурталчлах, ашиглагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 10 сая төгрөгийн шагналын сан бүхий урамшуулалт аяныг зургаадугаар сарын 20-оос есдүгээр сарын 20-ны өдрүүдэд хэрэглэгчдийнхээ дунд зохион явуулсан. Урамшууллын аянд оролцсон цахим үйлчилгээнд бүртгэлтэй хэрэглэгчид нь өөрийн танилуудаа энэхүү үйлчилгээг ашиглахыг урьж, оноо цуглуулсан ба оноондоо тохирсон мөнгөн урамшууллыг аянд хамрах саруудад хүлээн авч байсан юм.

Аянд 1310 хэрэглэгч оролцож 27875 танилдаа урилга илгээсэн байна. Энэ хугацаанд шинээр бүртгүүлсэн 20775 хэрэглэгчийн 13450 нь танилынхаа урилгаар, үлдсэн хувь нь өөрийн хүслээр цахим үйлчилгээнд нэгджээ. Аянд оролцсон хэрэглэгчдээс 37 нь урамшуулал авах болзлыг хангасан бөгөөд УБЦТС ТӨХК-аас нийт 7.190.000 төгрөгийн урамшууллыг эдгээр хэрэглэгчдийн http://my.tog.mn-д бүртгүүлсэн дансанд нь шилжүүлжээ.

Цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээг байгаа газраасаа шуурхай авах боломжтой, Эрчим хүчний салбарын 2014 оны шилдэг оюуны бүтээл, Мэдээллийн технологийн 2015 оны хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ http://my.tog.mn-ийг ашиглагч хэрэглэгчийн тоо өнөөдөр  70 мянга даваад байна.

УБЦТС ТӨХК нь цахим хэрэглэгчдээ нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлж, Мобиком корпорацийн Candy төсөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Цахим үйлчилгээний хэрэглэгч 20 мянгаар нэмэгдлээ  
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй