Сирийн хойд хэсгийн хамгийн том хот болох Алеппогийн ард иргэд дайны хөлд дарагдаж, хэдэн зуугаараа амь үрэгдсээр байна. Сирийн Засгийн газрын хүчнийхэн тус хотыг босогчдоос чөлөөлөхийн тулд агаараас зогсолтгүй цохилт өгсөөр байна. Үүний уршгаар сүүлийн 2 хоногийн дотор 420 хүн амь үрэгдсэн харамсалтай тоо баримтыг олон улсын хэвлэлүүд танилцууллаа.

Сирийн төв мэдээний агентлагийн уламжилж байгаагаар гал зогсоох дэглэм дуусгавар болсноос хойших зэвсэгт тулааныг босогчид эхэлж өдөөсөн аж. Тодруулбал, тэд Засгийн газрын хяналтад байдаг бүс нутаг руу довтолж 7 хүний амийг хөнөөжээ.

Үүнээс хойш одоог хүртэл Алеппо хотод гал зогсолтгүй үргэлжилсээр байна. Сирийн хүний эрхийн ажиглалтын төвөөс мэдээлж байгаагаар есдүгээр сарын 19-нөөс хойш Алеппо хотод эмэгтэйчүүд хүүхдүүд, энгийн иргэд нийлсэн 426 хүн амь үрэгдэж, 1000 гаруй хүн шархадсан тоо гарчээ. Тус хотын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх багийнхны хэлж байгаагаар Засгийн газрын хүчнийхнээс өгч байгаа агаарын цохилтод эмнэлэг, сургууль өртөж сүйдээд байна.


| Алеппо хотод сүүлийн 2 долоо хоногт 420 гаруй хүн амь үрэгджээ | ||
| Үзсэн: 1324 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.