Австралийн Гадаад хэргийн сайд Жули Бишоп ард иргэддээ хандан, тухай зорчиж буй улс орныхоо хууль дүрмийг хүндэтгэхийг анхаарууллаа. Учир нь энэ долоо хоногт Австралийн 9 иргэн, түүний дотор засгийн газрын зөвлөх зэрэг улс төрийн албан тушаалтнууд Малайз улсад зочилж байх үеэрээ олон нийтийн дунд хувцсаа тайлж, гутлаараа шар айраг уусан гэх шалтгаанаар орон нутгийн хууль хяналтын байгууллагынханд баривчлагдаад байгаа юм.
Тэд Малайзад болж байгаа авто машины "Формула Гранд Фрикс"-ийг үзэж сонирхох үеэрээ Австралийн уралдааны машины нисэгч Даниэль Рикардогийн амжилтыг тэмдэглэж ийнхүү олон нийтийн дунд зүй бус үйлдэл гаргажээ. Баривчлагдсан этгээдүүд 25-29 насны залуус байсны дотор Австралийн батлан хамгаалах, аж үйлдвэрийн сайдын зөвлөх Жэк Волкер байсан нь хамгийн их анхаарал татаж байна.
Цагдаа нар уг хэргийг шалгаж байгаа бөгөөд хэрвээ тэд Малайзын хуулийн дагуу буруутай гэж тогтоогдвол 2 сараас 2 жил хүртэл шоронд хоригдох шийтгэл авах юм.
| Гадаад улс орнуудад зорчихдоо тухайн улсынхаа хууль дүрмийг хүндэтгэхийг санууллаа | ||
| Үзсэн: 1640 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.