АНУ, Филиппиний армийнхны ээлжит хамтарсан сургуулилт өчигдөр Өмнөд Хятадын тэнгист эхэллээ. Филиппиний ерөнхийлөгч Дутерте, "Энэ бол 2 улсын цэргийн хүчнийхний хамгийн сүүлийн хамтарсан сургуулилт байх болно" гэж мэдэгдсэний дараа ийнхүү товлосон хугацаандаа эхэллээ. Энэ удаад АНУ-ын талаас 1100, Филиппиний талаас 400 цэргийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа хээрийн хамтарсан сургуулилтыг нээх ёслолын үеэр 2 талын усан цэргийн флотын командлагчид үг хэлсэн байна.
Тэд энэ сургуулилтыг түүхийн хугацаанд гүнзгийрсэн бүс нутгийн хямрал мөргөлдөөний үед 2 улсын аюулгүй байдлыг хангах зорилготой бэлтгэл сургуулилт хэмээн тодорхойлсон. Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте хар тамхины эсрэг хатуу чанга тэмцэж, хар тамхи наймаалагчдыг шаардлагатай бол буудан амийг нь хөнөөх эрхийг хууль хяналтынханд олгосон энэ шийдвэрийг АНУ хурцаар шүүмжилсний хариуд 2 талын харилцаа сэвтэж, уламжлал болсон цэргийн хамтарсан сургуулилтыг ч үүгээр зогсоож байгаагаа мэдэгдэж байсан.

Дутерте уг тайлбартаа “АНУ, Филиппин Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт хийх нь Хятад улсад таагүй сэтгэгдэлд төрүүлж байна. Мөн Америк, Хятадын хооронд үүссэн маргаанд манай улс оролцохгүй” гэж мэдэгдсэн юм. Гэсэн ч энэ шийдвэр баттай болоогүй байгааг тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч сануулж байна. Өнгөрсөн зургаадугаар сард хийсэн цэргийн сургуулилтын дараа өчигдөр ийнхүү сүүлийнх гэж нэрлэж байгаа хээрийн хамтарсан сургуулилтыг Филиппиний Лусон арал дээр хийж байгаа бөгөөд нийт 9 хоног үргэлжилнэ.

| АНУ, Филиппиний цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ | ||
| Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.