Шууд Chart

Атомын Энергийн Агентлагт гишүүнээр элссэний 40 жилийн ой тохиож байна

2013-10-21 17:22:53

Монгол Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-т гишүүн орноор элссэний 40 жилийн ой тохиож байна. Тус агентлагийн Техникийн Хамтын ажиллагааны хөтөлбөрт 1975 оноос эхлэн хамрагдаж энэ хугацаанд хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, үйлдвэр, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, цацрагийн хамгаалал, аюулгүй байдлын салбарт цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр 63 төсөл хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрчээ. Манай улс 40 жилийн хугацаанд шинжлэх ухааны оргил Цөмийн технологид суурилсан техник, технологийг эх орондоо амжилттай нутагшуулах, нийгэм эдийн засгийн үр нөлөөтэй ажилласныг нь Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Ю.Амано өндрөөр үнэлсэн байна. Мөн ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр манай улсын нийгэм, эдийн засгийн холбогдох салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн биелэлт 2013 оны есдүгээр сарын байдлаар 92 хувьтай байгааг тус агентлагийн Техникийн хамтын ажиллагааны газраас сайшаажээ.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Атомын Энергийн Агентлагт гишүүнээр элссэний 40 жилийн ой тохиож байна   
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй