НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирийн зөрчил мөргөлдөөнийг зохицуулахад оролцогч АНУ, ОХУ-ыг дахин хэлэлцээрийн ширээний ард суухыг уриаллаа. Өнөөдөр Белгид чуулж байгаа Афганистанд тусламж үзүүлэх асуудлаарх олон улсын хурлын үеэр тэрбээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ-ын төлөөлөгчидтэй тусгайлан уулзаж, тэднийг дахин гал зогсоох хэлэлцээрт хүрэхийг ятгахаар төлөвлөжээ.
Бан Ги Мун Сири дэх нөхцөл байдал улам бүр муудаж, зөрчил мөргөлдөөнийг зогсооход улам бэрх болох вий гэж санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ асуудалд өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассадын засгийн газар ард түмнийхээ эсрэг дайны зэвсэг ашиглаж байгааг ОХУ харсан ч хараагүй юм шиг аашилж байна” гэж шүүмжилсэн юм. Мөн Сирид энх тайвныг тогтоохоор хүчин чармайлт гаргаж байгаа оролцогч талууд хоорондоо ялгаатай байр суурьтай байгааг ч зэмлэн буруушаажээ.
| АНУ болон ОХУ-ыг хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг уриаллаа | ||
| Үзсэн: 661 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.