Шууд Chart

Сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2016-10-06 10:33:36

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Роберто Бэнесийг 10 дугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр талууд НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017 оноос хэрэгжиж эхлэх “Улс орны хөтөлбөр” буюу “Country programme”-ыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Ц.Мөнх-Оргил сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх, төрийн болон хувийн байгууллагуудын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулах, сурагчдыг уух усаар хангах зэрэг тодорхой асуудлаар НҮБ-ын Хүүхдийн санг дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад 2017-2021 онд хэрэгжүүлэх “Улс орны хөтөлбөр”-ийг 2016 оны 9 дүгээр сарын 14-нд НҮБ-ын Хүүхдийн сангийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар баталсан. Уг хөтөлбөрөөр 26.8 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ хүүхдийн эрүүл мэнд ба хөгжил, суралцах орчин болон хүүхэд хамгааллын тэгш шударга тогтолцоог хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарах юм.


Сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй