Энэ жил химийн салбарт Европын өөр өөр улсын гурван эрдэмтэн Нобелийн шагнал хүртэхээр болсныг өчигдөр Стокгольм хотноо зарлалаа. Тэдний шагнал хүртсэн судалгааны ажил нь дэлхийн хамгийн жижиг буюу молекул машины тухай байсан юм. Энэ нь хүний үсний ширхгээс мянга дахин нимгэн бөгөөд хүний биед молекулын түвшинд хүрч үйлчилнэ.
Тухайлбал, шаардлагатай эм бэлдмэлийг хавдрын эсэд шууд хүргэх боломжтой болж байна. Энэхүү судалгааг хийсэн эрдэмтэд бол Францын эрдэмтэн Жан Пьер Соваж, Британийн эрдэмтэн Фрэйзер Стоддарт, Нидерландын эрдэмтэн Бернард Феринга нар бөгөөд тэд шагналд дагалдан ирэх 930 мянган долларыг хуваан хүртэх юм. Соважийн хувьд 1983 онд цагираг хэлбэрт 2 молекулыг гинжин бүтцэд оруулах ажлыг амжилттай хийсэн бол дараагийн алхам болох цагирган молекулыг молекул тэнхлэгт байрлуулж, хөдөлж болдгийг харуулсан эрдэмтэн бол Стоддарт.
Харин Феринга энэхүү судалгааг цааш нь улам бүр гүнзгийрүүлж, молекул машиныг бүтээжээ. Нобелийн шагналтнуудын энэ судалгаа нь нано машин, бичил компьютерийн чип зэрэг технологийн дараагийн шатанд олон дэвшилт гаргах ач холбогдолтой юм байна. Молекул машин нь шинэ материал, мэдрэгч, эрчим хүч нөөцлөх системийг хөгжүүлэх бүрэн чадамжтай аж. Үүгээр Нобелийн шинжлэх ухааны салбарын шилдгүүд тодорч дууслаа. Маргааш Нобелийн энх тайвны шагналтны нэрийг зарлах бол ирэх 7 хоногт эдийн засаг, уран зохиолын салбарын Нобелийн шагналтнууд тодорно.
| Энэ оны Нобелийн шагналын эзэд тодорсоор байна | ||
| Үзсэн: 1082 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.